- Сэтгүүлч
- 2022/04/08
- 610
Хоёр дахь ээлжийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа явагдлаа
Жил бүр нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулах газрын байршлыг тодорхойлон тусгахдаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөдөг.
Төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын биржийн цахим системийг ашиглан явуулдаг юм.
Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/28 дугаар захирамжийн дагуу 94 байршилд 5 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн дуудлага худалдаа 03 дугаар сарын 23-ны өдөр 19 байршилд болж нийслэлийн төсөвт 923.4 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон юм.
Хоёр дахь ээлжийн цахим дуудлага худалдаа өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны өдөр явагдлаа. Долоон дүүргийн 19 байршилд зохион байгуулснаас 15 байршилд 34 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд 10 байршилд ялагч тодрон нийслэлийн төсөвт 392.7 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Дуудлага худалдаанд орж буй нийт 94 байршилд бүгдэд нь Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд худалдан авагч нь гэрээ байгуулж, төлбөрөө төлснөөр зориулалтын дагуу шууд барилгын ажлаа эхэлж болдгоороо давуу талтай.
Дараагийн дуудлага худалдаа 04 дүгээр сарын 27-ны өдөр явагдана. Оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим системийн www.mle.mn цахим хуудсанд хандах буюу 315712, 77771285, 80771285 утсанд холбогдон бүртгүүлж болно. Зарлагдаж байгаа байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг https://land.ub.gov.mn/news/33 холбоосноос авч болох юм гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл