Мэдэгдэл
Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэд нээлттэйгээр тогтмол мэдээлж байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк(Монголбанк)-аас манай банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Д/д |
Санхүүжүүлсэн төслүүд |
Төсөл хэрэгжүүлэгч |
Байршил |
1 |
Ё Блок орон сууцны барилга барих төсөл |
Бэрэн Групп ХХК |
СБД, 11-р хороо, Хангай хотхоны 518, 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байрууд, Г525 дугаар байрны 30 авто зогсоол
|
2 |
“Буман залуус” орон сууцны хороолол |
Пирамид-Орд ХХК |
ХУД, 19-р хороо, “Буман залуус” хотхоны 201, 202, 203, 204 дүгээр байрууд |
3 |
“La Colina” (хуучнаар “Наран-Ухаа”) төсөл |
Модун ХХК |
ХУД, 21-р хороо, “La Colina” хотхоны 446, 447, 448, 449 дүгээр байрууд, автозогсоол |
4 |
“Шинэ эрдэнэт” төсөл |
Строй Инвест ХХК |
Орхон аймаг, Эрдэнэт хот, “Шинэ эрдэнэт” орон сууцны 16, 17А байрууд |
Хөгжлийн банкнаас тус зээлдэгч нартаа зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч хамтран ажиллаж байна.
Иймд Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцнаас иргэд худалдан авалт хийхдээ төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөе. Худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болохыг мэдэгдэж байна.
2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр
Монгол Улсын Хөгжлийн банк
Хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл