Аюулыг мэдрүүлэх шилдэг төхөөрөмжийг тодрууллаа
Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.
Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг. Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.
Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.
Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.
ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.
Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.
Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг. Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.
Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.
Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.
А.Марал
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл