- Сэтгүүлч
- 2022/04/19
- 667
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль олон улсын стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо
“Энэхүү олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр суралцагчдын сэтгэл ханамжид анхаарахын зэрэгцээ сургалтын чанарыг дээшлүүлэх, байнгын сайжруулалт хийж, үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлэх, нэр хүнд олгох боломжийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд эдгээр стандартыг боловсролын салбарт нэвтрүүлээд удаагүй байгаа ч одоогоор өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нутагшуулж, баталгаажуулалт хийлгэсэн цөөхөн сургуулиудын нэг болж буй “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олонд баяр хүргэе. Олон улсын стандартын хамгийн чухал шаардлага нь хэрэглэгчид буюу суралцагчийн сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавьж, ажилладгаараа онцлогтой” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Ундаръяа ярилаа.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль чанарын менежментийн ISO9001:2015 стандартыг 2017 оноос эхлэн нэвтрүүлж, давтан аудит, баталгаажуулалт хийлгэсэн байна. Мөн Монгол улсын хэмжээнд ISO21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулсан 3 дахь сургууль болж байгаа аж. Ингэснээр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байх Эрдэнэт үйлдвэрийнхээ алсын хараанд нэгдэж, олон улсын стандартуудыг хэрэгжүүлж баталгаажуулсан нь дэлхийн жишигт хүрэх хоёр алхам боллоо, гэж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү онцлов.
Санал болгох
-
2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой...
-
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм. Ү...


Сэтгэгдэл