Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл болон "Таван толгой түлш" ХХК-ийн өвөлжилтийн бэлэн байдал, сайжруулсан түлшний нөөц бэлтгэх ажпын талаар мэдээллээ.

Тэрбээр, ""Таван толгой түлш" ХХК-ийн баруун үйлдвэрийг наймдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүхэлд нь зогсоох үүрэг өгсөн. Гэвч энэ нь эрсдэлтэй гэдгийг тус компанийн удирдлагууд хэлж байгаа. Одоо ажиллаж буй 10 шугамын дөрвийг үлдээж, шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зүүн үйлдвэрийн бүх шугам ажиллаж, нөөц бэлтгэж байгаа юм. Тус компанийн хувьд зургаан мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа бөгөөд айл өрхүүдийн худалдан авалт зогссон. Нийслэлийн хэмжээнд 162 мянган гэр хорооллын өрхийн зуух, 410 уурын зуух, 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Энэ бүхэн хотын агаарыг асар ихээр бохирдуулж байгаа. Ирэх оны түлшний нөөцийг бүрдүүлэх үүднээс 200 мянган тонн түлш үйлдвэрлэх даалгавар өгсөн. Гэвч төдий хэмжээний түлш нөөцлөхөд агуулахын хүндрэл үүсэж байна. Одоогийн байдлаар 14 мянган тонн түлш хадгалах боломж бий. Түүнээс илүүг хаана хадгалж, нөөцлөх вэ гэсэн асуулт тулгараад байна" гэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа