- Сэтгүүлч
- 2022/04/25
- 507
Орчин үеийн дэвшилтэт бульдозер ирлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Ил уурхайн Зам овоолгын хэсэгт Япон улсын Комацу фирмийн гинжит бульдозерыг хүлээн авч, өнгөрсөн лхагва гарагт ажилд орууллаа. 2021 оны шинэ загварын D275A-6 452 маркийн гинжит бульдозер нь 452 морины хүчтэй аж. Уг гинжит бульдозер нь хөрс хуулах, өрмийн машин нүүлгэх, карьерын дотор суваг шуудуу татах зэрэг газар шорооны ажлын зориулалттай орчин үеийн дэвшилтэт техник юм.
Шинэ бульдозер нь байгаль орчинд ээлтэй, түлшний зарцуулалт багатай, сул зогсолтыг хянах LCD дэлгэцтэй. Түүнчлэн манай орны хүйтэн нөхцөлд тохируулан бульдозерын явах ангийн резинэн эдлэлийг өөрчилж, сайжруулснаараа чухал ач холбогдолтой болжээ. Мөн операторын кабин илүү тав тухтай, нэмэлт лед гэрэлтүүлэгтэй болжээ.
Ийнхүү өндөр бүтээмжтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан техникээр Зам овоолгын хэсгийн парк шинэчлэгдэж байна. Уг шинэчлэл нь уулын ажлын тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Одоогоор Зам овоолгын хэсэгт Комацу фирмийн гинжит бульдозер долоо ажиллаж байна.

Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл