- Сэтгүүлч
- 2022/04/28
- 813
Эрдэнэт үйлдвэр гаалийн итгэмжлэгдсэн анхны байгууллага болохоор бэлтгэж байна
Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт гаалийн итгэмжлэл олгоход ажлын байран дахь нөхцөл шаардлага хангаж байгаа эсэхэд мониторинг хийж байна. Энэ үеэр гарч байгаа алдаа дутагдал, бэрхшээлийг хамтдаа хэлэлцэж, аль болох боломжит түвшинд шийдвэрлэхэд чиглэж ажиллах юм.
Гаалийн Ерөнхий газар 2019 оноос итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Гаалийн итгэмжлэгдсэн байгууллага нь олон улсын стандартыг нэвтрүүлж, жишиг тогтоон, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж, Монгол улсын хэмжээнд гаалийн итгэмжлэгдсэн анхны байгууллага болох зорилт тавьж байна. Тус үйлдвэрт хөтөлбөрийн бэлтгэл хангах ажил 3 дахь жилдээ үргэлжилж байна. Ковидын халдварт цар тахлын нөхцөл байдал хөтөлбөрийн явцад нөлөөлсөн хэдий ч энэ цаг хугацаанд бүхий л холбогдох бичиг баримтын хяналтыг Гаалийн ерөнхий газартай хамтарч хийжээ. Түүнчлэн тус газраас Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд тодорхой сургалт, заавар зөвлөмжийг тухай бүрд нь өгч ажиллаж байна.
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл