- Сэтгүүлч
- 2022/05/03
- 788
Эрдэнэт үйлдвэр 19 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх, түүнийг бүтээх, ашиглах, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан “Оюуны өмчийн бодлого” болон түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулж 2015 онд баталсан.
Ингэснээр оюуны өмчийн бодлогын цогц баримт бичигтэй Монгол Улсын анхны үйлдвэр болсон юм. 2015-2021 онд нийт 19 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэснээс шинэ бүтээлийн патент дөрөв, ашигтай загварын гэрчилгээ нэг, үндсэн болон туслах барааны тэмдэгтийн гэрчилгээ 14 байна. Шинэ бүтээл болон Ашигтай загварын зохион бүтээгчид нь Судалгаа шинжилгээний хүрээлэн, Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр зэрэг бүтцийн нэгжийн инженер техникийн ажилчид, судлаачид байдаг.
Эрдэнэт үйлдвэр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах эрх бүхий гурван мэргэжилтэн бэлтгэжээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх “Технологи, инновацыг дэмжих төвүүдийн сүлжээ”-нд 2019 онд нэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл