Цаг үеийн  онцгой нөхцөл байдлын үед  Баяжуулах үйлдвэрийн  Хүний нөөцийн албанаас эрхлэн  Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн цахим группээрээ дамжуулан   цуврал зөвлөмж мэдээлэл явуулж буй нь  ажилчдын сэтгэлд гойд нийцжээ. 

1200 гаруй ам бүлтэй энэ “өнөр айл”  спортын мастер, урлагийн авьяастан, уран гартан олонтой.  Цахим группдээ тэд амжилтад хүрсэн түүхээ хүүрнэж, ахмад ажилтан  амьдралын баялаг туршлагаа түгээж, эгэл жирийн нэгэн ажилчин ч эзэмшсэн зөв дадлаа хуваалцдаг. 

Амьдралын зөв хэв маягт суралцах, урт насалж бүтээмжтэй ажиллах тухай цахим зөвлөгөө  элбэг  байдаг ч,  зэрэгцэн ажилладаг нөхдийнх нь яриа хөөрөө, зураг, бичлэгээр дамжин  хүрч буй мэдээлэл тэдний сэтгэлд ойр “буужээ”.

Зөвлөгөө мэдээллийг лавшруулан судлах,  хэрэгжүүлэхэд эх сурвалж  дэргэд нь байгаа болохоор  өгөөжтэй. “Баяжуулагчид бие биеэсээ суралцах,  нэгнийхээ амжилтаар бахархах, сайхан сэтгэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв амьдрах урлагт суралцахад  цахим зөвлөмжийн тус их.

Нөгөөтэйгүүр  шинэ ажилтнуудынхаа  авьяас чадварыг нээн илрүүлэхэд дөхөм болж байна. Өнөөдрийн байдлаар 25 дахь зөвлөмжөө нийтэллээ гэж  Соёл олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэн ярилаа.

Я.Энхтуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа