- Сэтгүүлч
- 2022/05/06
- 681
Хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байна
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүх төрлийн паспорттой иргэд 25 улсад, дипломат, албан паспорттой иргэд 35 улсад визгүй зорчиж байна.
Иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, 2021 онд дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Словени Улстай, Бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Перу Улстай тус тус байгуулсан.
Цаашид Арабын Нэгдсэн Эмират, Катар Улстай бүх төрлийн паспорттой иргэдийг, Египет Улстай дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Санал болгох
-
ы өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр /Цагаан-Үүр сум/ голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/...


Сэтгэгдэл