- Сэтгүүлч
- 2020/07/07
- 861
Хөдөлгөөнт удирдлагын байрыг бүрэн тоноглож, ашиглалтад оруулав
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг аврах ажиллагааны тусгай зориулалтын “Камаз” маркийн автомашиныг ашиглан хийж гүйцэтгэлээ.

Хөдөлгөөнт удирдлагын байртай болох хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлүүлж, явуулын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дарга, захирагч нарыг шууд удирдлагаар хангах, мэдээ, мэдээллийг шуурхай авах, дамжуулах, алба хаагчдыг ая тухтай орчинд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах боломжтой боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл