- Сэтгүүлч
- 2022/05/23
- 894
Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд удахгүй үйлчилгээнд явна
Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өчигдөр эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлэх уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй. Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтайг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцоллоо.

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор авчирч, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод буй.
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл