- Сэтгүүлч
- 2022/05/23
- 678
Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна
Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гудамж, замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын шинэчлэлийн ажлыг бүрэн хийж, дуусгажээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар буюу хөдөлгөөний эрчим буурсан үед гүйцэтгэж байгаа юм. Ингэхдээ замын хөдөлгөөнийг хаалгүйгээр, урсгалыг өөрчлөх байдлаар зохицуулалт хийн, богино хугацаанд засвар, арчлалтыг хийж байна.

Харин Гүнтийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд бүтцийн эвдрэлд орсон суурийг хэсэгчлэн сольж байгаа бөгөөд өчигдрөөс зарим хэсгийн асфальт хучилтыг хийж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 57.143 ам метр талбайн хэвтээ тэмдэглэгээ байдгаас “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 17.749 ам метр талбайн тэмдэглэгээг шинэчлэх ажлыг хариуцаж гүйцэтгэх юм.

Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...


Сэтгэгдэл