- Сэтгүүлч
- 2022/05/26
- 741
Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг өнөөдөр болно
Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталж, үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.
![]()
Харин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй офицерыг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн түүхтэй. Ингээд эмэгтэй цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг ойлголтыг баталж үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийт энхийг дэмжих ажиллагаанд 700 гаруй эмэгтэйчүүд оролцжээ. Энэ нь нийт бүрэлдэхүүний 4 хувийг эзэлж, мотобуудлагын батальоны 7 хувь нь, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэжээ.
Харин Онцгой байдлын байгууллагаас 2012 оноос хойш дөрвөн эмэгтэй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөл...
-
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн...


Сэтгэгдэл