Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулга хийлээ.

Тэрбээр “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.

Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа