- Сэтгүүлч
- 2022/06/06
- 643
“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болно
НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд хүнсний салбарын 800 мэргэжилтнийг хамруулан, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих зорилгоор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Санал болгох
-
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИА...


Сэтгэгдэл