Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтэс, 19 дүгээр хорооны Засаг дарга, Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 19 дүгээр хороо Жигжид, Шаргаморьтын зуслангийн чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хүнсний болон хүнсний бус худалдаа, зөвшөөрөлгүй хуушуур, шорлог, айраг, зайрмагны худалдаа эрхэлж 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд, зөвшөөрөлгүй ил задгай хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ явуулж буй дээрх аж ахуйн нэгж, иргэдэд ил задгай худалдааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалт, 10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 12 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтуудын дагуу шийтгэл оногдуулах талаар мэдэгдэл өгч ажиллалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа