- Сэтгүүлч
- 2022/06/09
- 755
Сав баглаа боодлын салбар жилд 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “ОБ Пластик” ХХК-ийн сав баглаа боодлын үйлдвэрийн ажилтай танилцаж, салбарын төлөөлөлтэй уулзлаа.
“ОБ Пластик” ХХК 2005 онд гадаад худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр байгуулагдсан. 170 орчим ажилтан, 70 орчим машин, тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж, гялгар уут, баглаа боодлын зах зээлийн 50-60 хувийг дангаараа хангадаг байна.
Сав баглаа боодлын салбар дахь 50 гаруй үйлдвэрт 3,000 орчим хүн ажилладаг бөгөөд жилд 150 орчим тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийн нийт зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг гэсэн үг юм.
Тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд төрийн хүнд суртал их, мөн түүхий эдээ 99 хувь импортоор авдаг учир үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн, хамгаалсан тогтвортой бодлого чухал байгааг салбарынхан хэлж байлаа.
Тухайлбал, бэлэн бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдахад өндөр татвар ногдуулж, түүхий эдээ импортоор авч үйлдвэрлэл эрхэлбэл бага татвартай байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.


Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл