
- Сэтгүүлч
- 2022/06/10
- 734
Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв.
Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй гэж үздэгээ “Хурх” гурилын үйлдвэрийн дарга Д.Отгонбаяр хэллээ.
Мөн 5-10 жилийн хугацаатай, хүү багатай зээл олгох, хивгийн экспортын тээвэрлэлтэд анхаарах, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дамжуулан борлуулахад НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх зэрэгт төр, засгийн дэмжлэг шаардлагатайг хэлэв.
“Хурх” гурилын үйлдвэр хоногт 120 тн улаанбуудай боловсруулах хучин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм. “Хангай Милсс” ХХК 2020 онд Монгол Улсад анх удаа улаанбуудайг бүхлээр нь чулуун тээрмээр тээрэмдэх үйлдвэрийн арга нэвтрүүлсэн байна.
Нийт 6,000 га эргэлтийн талбайтай. Хөрсөө салхины элэгдлээс хамгаалах зорилгоор 5 км газарт 10,000 мод тарьж ойн зурвас байгуулан, 120 км урт газрыг бүрэн хашаажуулжээ. Ингэснээр хөрс гадны амьтан, хүний нөлөөгөөр бохирдох, хөрсний элэгдлээс сэргийлэх, эрүүл цэвэр хүнс үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл