- Сэтгүүлч
- 2022/06/13
- 481
“Хамтын гэрээ”-нд заасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалин энэ сарын 1-нээс 10 хувиар нэмэгдлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. 2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан.
Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг 6-р сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр тус Хамтын гэрээнд заасан “Үйлдвэрийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилт биеллээ олж байна.

Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл