- Сэтгүүлч
- 2022/06/13
- 494
Энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлохгүй
Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаас Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустлах хугацаанд түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болгов.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөх буюу хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Ерөнхий сайд даалгасан.
Мөн төрийн өмчийн лабораториудын шинжилгээ хийх чадавхийг сайжруулах, нэгдсэн тогтолцоотой болох асуудлыг судалж танилцуулах, буруутай албан хаагчдад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл