- Сэтгүүлч
- 2022/06/15
- 875
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох зэрэг албаны хүмүүс болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн оролцоог чухалчилж, үнэ төлбөргүйгээр хүүхэд сургасан нөхцөлд хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэх зэрэг цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл