- Сэтгүүлч
- 2022/06/23
- 582
Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа
"Алтанбулаг" чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ.
Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна.
Иймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Санал болгох
-
Булган аймагт 2024 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулж, миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай ажлыг...
-
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл