Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал, Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжаар баталсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Цагийн үеийн асуудлын хүрээнд

  • Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд дүүрэг, агентлаг, харьяа байгууллагууд саналаа өгч, тэдгээр саналыг нэгтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.  
  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах.
  • 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах.
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
  • Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах.

Баяр наадмын бэлтгэл хангах ажлын хүрээнд

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартын дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
  • Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах
  • Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.
  • Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах /Гаднын орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах/
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах.
  • Хүүхдүүдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх
  • Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулахыг тус тус үүрэг болгов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа