- Сэтгүүлч
- 2022/06/29
- 749
Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Интернейшнл трейвл сервис ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч Шандаст хонгор ХХК нь Эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг таслан зогсоож барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийллээ.
Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартыг чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул ослоос урьдчилан сэргийлэх, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Санал болгох
-
Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад о...
-
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл