Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд Үндэсний өв соёлын өргөө нээгдлээ. Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус цехийн хамт олон 100 бүтээлч ажил хийхээр зорьсны нэг нь энэ өв соёлын өргөөг нээх ажил болж байна.

Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол улсын даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр, Шүүн хатаах хэсгийн оосорлогч, аймгийн мэргэн Б.Батмөнх, тэжээгүүрийн машинч, хөнгөн атлетикийн спортын дэд мастер Н.Саруул, краны машинч, уяач Ц.Гансүх нарын олон ажилтнууд иж бүрэн нум сум, шагайн харвааны хэрэгсэл, өөрийн гараар хийсэн ногт ташуур, монгол адууны уяа морины хазаар хусуур зэргийг хандивлаж, шагайн харваан “Оюу аргай” багийнхан өрөг мод, хашлага сум урлаж, бэлэглэжээ. 

2018 онд ашиглалтад орсон Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийг Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байхдаа уурхайчдад зориулсан чөлөөт цаг чийрэгжүүлэлтийн төвтэй болох санаачилга гарган, эхлүүлж байжээ.
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд Үндэсний өв соёлын өргөө нээгдлээ. Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус цехийн хамт олон 100 бүтээлч ажил хийхээр зорьсны нэг нь энэ өв соёлын өргөөг нээх ажил болж байна. Үндэсний өв соёл, зан заншил, тоглоом наадгайг уурхайчид, тэдний залгамж үеийнхэнд таниулж үлдээх зорилготой энэхүү өргөөг Хүний нөөцийн албаны дарга Тунгалагтамир санаачилсан байна. Тохижилтын ажил болон доторх эд зүйлсийг Баяжуулах үйлдвэрийн уран дархан ажилтнууд өөрсдийн авьяас билэг, нөөц бололцоогоо дайчлан 6 сарын турш урлаж, дуусгаснаар ийнхүү танин мэдэхүйн иж бүрэн өргөө болжээ. Мөн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол улсын даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр, Шүүн хатаах хэсгийн оосорлогч, аймгийн мэргэн  Б.Батмөнх, тэжээгүүрийн машинч, хөнгөн атлетикийн спортын дэд мастер Н.Саруул, краны машинч, уяач Ц.Гансүх нарын олон ажилтнууд иж бүрэн нум сум, шагайн харвааны хэрэгсэл, өөрийн гараар хийсэн ногт ташуур, монгол адууны уяа морины хазаар хусуур зэргийг хандивлаж, шагайн харваан “Оюу аргай” багийнхан өрөг мод, хашлага сум урлаж, бэлэглэжээ. 

Үндэсний өв соёлын өргөөний нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн  нар оролцож, тус Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаатай танилцав. 2018 онд ашиглалтад орсон тус төвийг Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байхдаа уурхайчдад зориулсан чөлөөт цаг чийрэгжүүлэлтийн төвтэй болох санаачилга гарган, эхлүүлж байжээ. Тэгвэл өнөөдөр энэ төвд спорт тоглоом, соёл урлаг, үндэсний танин мэдэхүйн өргөө зэрэг уурхайчдын чөлөөт цагаа таатай өнгөрөөх бүхий л орчин бүрдсэнд сэтгэл өндөр буйгаа шинэ өргөөний хойморт хадаг уяж, ерөөл өргөхдөө Ерөнхий инженер Т.Батмөнх илэрхийлэв. Үндэсний өв соёлын өргөөний нээлтийн үеэр цехийн ажилтнуудын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа