- Сэтгүүлч
- 2022/07/22
- 707
ШӨХТГ: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буухад манайд буух ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогсоно
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэхэд импортлогчид тэр хэмжээгээр үнэ өсгөж буй учир Дизель, АИ-98, АИ-95, АИ-80 шатахууны үнэ жигд нэгэн зэрэг нэмэгдэж байна.
Засгийн газраас хэлэлцээр хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнийг өнгөрсөн 4-6 дугаар сард дэлхийн зах зээлийн үнээс 24.3-30 хувь хямдаар борлуулж байсан. Харин энэ сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн нийлүүлж байна.
Засгийн газраас шатахуун импортлогч ААН-үүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, татварыг тэглэж, валютын нөөцийг бүрдүүлж өгч байна.
Дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдэхэд нэмэгдэж байгаа бол буухад буух ёстой гэдэг байр суурин дээр ШӨХТГ хатуу зогсоно. Ирэх сараас дэлхийн зах зээл дээр үнэ буух төлөвтэй гэж таамаглаж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо.
-
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна.


Сэтгэгдэл