- Сэтгүүлч
- 2022/08/01
- 578
Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо.
Уулзалтад Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Хавиер Салидо ирж, яриа хэлцээ хийв.

Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, Монгол, Испани улсын хоёр талын харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцааны өргөн асуудлаар ярилцаж, санал солилцов.
Тухайлбал, Монгол, Испанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг талууд онцолж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар талууд тохиролцов.

Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл