Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нууранд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагирагтай хөвж нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, нуурын усанд хөл алдсан нэг иргэнд тусламж үзүүлж, амь насыг нь авран хамгааллаа.

Дашрамд сонирхуулахад, тус нуур нь  5.6 км2 метр талбайтай, 5 метр орчим элсэн хаялагатай, 4.8 метр гүн, химийн 20 гаруй элементийн найрлагатай эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой нуур юм.

Уг нуур нь эмчилгээний хар, шар шавартай, үе мөч, харшил, даралт ихсэх гэх мэт олон өвчнийг анагаах шидтэй, байгалийн сайхан бүрдсэн газар тул зорин очих амрагчид, аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ зун л гэхэд 5 мянга гаруй хүн зорин очсон байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа