Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тодруулбал,

1. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай,

2. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая  /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Мөн амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөг байхаар болсон байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэхүү тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа