 
                                                        - Сэтгүүлч
- 2022/08/03
- 537
Гэрлэлт цуцалсан маргаан 3.6 хувиар өсчээ
Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулиар 2021 онд 4690 хэрэг шийдвэрлэсний 2823 (60.2 хувь) нь гэрлэлт цуцалсан, 331 (7.1 хувь) нь эцэг тогтоосон, 1297 (27.7 хувь) нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 16 (0.3 хувь) нь эцэг, эх байх эрх хассан, 23 (0.5 хувь) нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, 200 (4.3 хувь) нь бусад хэрэг байна.
“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 42 (0.9 хувь)-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71 (17.7 хувь)-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36 (2.7 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин гэрлэлт цуцалсан маргаан 97 (3.6 хувь)-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 (47.1 хувь)-ээр өссөн байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2 хувь байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8 хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.   


Санал болгох
- 
                                        
                                        “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны... 
- 
                                        
                                        Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо... 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
                                             
                                 
                                

 
                



















 
                
Сэтгэгдэл