“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилууллаа. Говил баг нь газар нутгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйтай ойролцоо оршдог тул цагаан тоосны бүс гэж үздэг. Говил багийн 2-р цэцэрлэгийн орчимд байрлуулсан уг станц нь агаарын чанар, тэр тусмаа агаар дахь тоос тоосонцрын түвшинд хэмжилт хийх зориулалттай. Хэмжилтийн мэдээллийг үндэсний сүлжээ агаарын чанарын www.agaar.mn вэб сайтад шууд дамжуулж, байршуулах юм байна.
Ингэснээр Говил багийн иргэд агаар дахь тоос тоосонцрын хэмжээ байх ёстой түвшинд байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болж буй аж. Энэхүү станцын үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байна.
Эрдэнэт үйлдвэр агаар, ус, хөрсний бохирдлыг тогтоож, хянах чиглэлээр БОАЖЯ-ын дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран ажилладаг. Саяхан тус хорооны нэгж Орхон аймагт ажиллаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл