- Сэтгүүлч
- 2020/07/13
- 806
Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна!
Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд ирэхэд эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон ,эргүүлийн цагдаа жолооч,цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокийн байдалтай, бие нь хөрсөн байдалтай байсанд эмнэлэгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж амьсгал дэмжих массажийг 20-иод минут 103 иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварлаа.
Иймд эцэг эхчүүд та баяр наадмын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана тоглож байгаад нь цаг үргэлж анхаарч байгаарай.
Иймд эцэг эхчүүд та баяр наадмын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана тоглож байгаад нь цаг үргэлж анхаарч байгаарай.
Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөл...
-
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл