- Сэтгүүлч
- 2022/08/16
- 350
Төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны талаар хэлэлцэв
Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Тус төсөл нь үндэсний хэмжээнд болон зорилтод аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн зураглал боловсруулах, эрсдэлийн мэдээллийн сан үүсгэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэрэгсэл, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн санхжүүжилт, даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн дөрвөн зорилготой.
Ажлын хэсгийн уулзалтаар төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа сургалт, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Уулзалтад Азийн хөгжлийн банк, ICEB олон улсын байгууллага болон төслийн Монгол дахь баг, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл