- Сэтгүүлч
- 2022/08/22
- 510
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Ажиа Гэгээнтэнг хүлээн авч уулзлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ.
Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөв тэтгэлэг сан”-аа байгуулсан байна. Энэхүү сан нь Монгол Улсын аймаг, дүүрэг бүрээс нэг оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд зуучлах, хүн болон төлөвшихөд нөлөөлөх олон сургалт хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхэд залуусын сурах үйлсийг дэмжиж, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулж байгаад Ажиа гэгээнтэнд талархал илэрхийллээ. Мөн цаашид салбарын яамны зүгээс тус сантай хамтран ажиллана гэв.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...


Сэтгэгдэл