- Сэтгүүлч
- 2022/09/02
- 530
“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна
Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт ирэх сарын 05-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ажиллах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн дадлага сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд 10 дахь жилдээ зохион байгуулагдана.
Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...


Сэтгэгдэл