Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Эдгээр ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-ыг 2022 оны есдүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил-2030”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

Чуулганаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдлын талаар хэлэлцэнэ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа