Хязгаарлагдмал орчин буюу битүү, харанхуй, агааргүй, суваг шуудуунд давтамжтай ажилладаг мэргэжилтнүүдэд аюулгүй ажиллах сургалт явагдаж байна. ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулиас гурван жил тутам явуулдаг ээлжит сургалтад Эрдэнэт үйлдвэрийн 18 бүтцийн нэгжийн 78 ажилтан хамрагдаж, хязгаарлагдмал орчны аюул ослын тухай, ийм орчинд ажиллах зөвшөөрөл, бичиг баримт бүрдүүлэх, эрх авах журам, хяналтын арга хэмжээ, багийн гишүүдийн үүрэг хариуцлага зэрэг сэдвээр номын дуу сонслоо. Мөн үйлдвэрлэлийн том оврын тоног төхөөрөмжийн давчуу зайд болон бункер, зумп, танкуудад орж, голлон засвар үйлчилгээ хийдэг механикийн ажилчид, засварчид, сантехникчид хязгаарлагдмал орчинд нэвтрэн ажиллах дадлага хийсэн юм. Түүнээс гадна хязгаарлагдмал орчинд ажиллах эрсдэлийн үнэлгээ, аюулыг таньж мэдэх, хянах, холбоо харилцаа тогтоох, аваар ослын үед авах арга хэмжээ, аврах төлөвлөгөөгөөний талаар ч багаар ажиллан хэлэлцэв.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл