- Сэтгүүлч
- 2022/09/21
- 603
Судалгаа, шинжилгээний хүрээлэнд инновацын төсөл хэрэгжиж байна
Эрдэнэт үйлдвэрийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд тухайн үйлдвэрлэлээс үүсэх хүхрийн хүчлийг саармагжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг тогтмол эрэлхийлж, судалж байна. Өөрөөр хэлбэл, Зэс хайлуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас үүсэх хүхрийн хүчлийн уусмалын оролцоотой хаягдал арьс ширийг боловсруулан, дотоодын хэрэгцээндээ ашиглах импорт орлох бүтээгдэхүүн буюу шахмал түлшний барьцалдуулагч бодис гарган авах туршилт судалгааг хийж эхэлжээ. Лабораторийн туршилтын эхний шатанд барьцалдуулагч бодисоо гаргаж авсан бол цаашид нүүрс, шахмал түлштэй хольж ашиглах технологийг туршихаар бэлдэж байгаа аж. Үр дүнд нь мэдлэг шингэсэн, хаягдал ашиглан үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой, байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ, гэж төслийн багийнхан онцлов.
Санал болгох
-
2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй зэрэг би...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.


Сэтгэгдэл