- Сэтгүүлч
- 2022/09/28
- 641
Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ахмадуудад төрийн дээд одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн 20 орчим ахмад, зарим цех нэгжийн ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасныг олон улсын Ахмадын баярын босгон дээр гардуулсан юм. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн ур ухаан, эрдэм мэдлэгээ Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот төдийгүй эх орон, ард түмнийхээ төлөө зориулж, хариуцсан салбартаа хичээл зүтгэл гарган ажилласныг үнэлж, төр өндөр дээд одон медалиа хүртээж буйг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шагнал гардуулахдаа онцолж, нийт шагнагдагсдад халуун баяр хүргэв.
Энэ үеэр Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан А.Баярсайхан, Б.Лёня, И.Содномдаржаа, А.Баярмагнай, М.Цэрэндорж агсны ар гэр, Ж.Баясгалан нарт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, А.Жүрмэдцэрэн, А.Цогзолмаа, Ц.Цэвэл, Д.Ганбаатар нарын 8 хүнд “Алтан гадас” одон, Р.Оюунчимэг, Ичинхорлоо нарт “Хөдөлмөрийн хүндэт медаль” тус тус гардууллаа.
Санал болгох
-
2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй зэрэг би...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.


Сэтгэгдэл