- Сэтгүүлч
- 2022/10/06
- 914
Монголын шилдэг боксчдын тулаан эхэллээ
Олон Улсын хэмжээний мастер, “Хангарди” шигшээ багийн боксын дасгалжуулагч С.Баттулгын нэрэмжит шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборт эхэллээ. Тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжилж, шилдгүүдээ тодруулах юм. Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Боксчдын чансааг тодорхойлдог тав дахь удаагийн уг тэмцээнийг Эрдэнэт хотноо боксын спортыг үүсгэн байгуулагч, Спорт цогцолборын “Хангарди” шигшээ багийн боксын дасгалжуулагч С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Тэмцээнд эмэгтэй 8, эрэгтэй 9 жинд 82 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Монголын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан: “Тэмцээний бага жингийн тулаан, хагас шигшээ тоглолтууд энэ сарын 5,6-нд болно. Харин 7-ны өдөр шигшээ тоглолтын дүн гарна. Алтан медаль хүртсэн шилдэг тамирчдыг Иордан улсын Амай хотноо зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, мөнгөн медальтнуудыг ХБНГУ-ын Колень хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Монголын боксын холбооны удирдлагууд шинэчлэгдэж дотооддоо залуучуудын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиадыг амжилттай зохион байгуулж явууллаа” гэв.



Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Бэлтгэл ажлын хүр...
-
Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгий...


Сэтгэгдэл