- Сэтгүүлч
- 2022/10/14
- 783
Ашиглаагүй удсан цамхагт краныг буулгалаа
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нийслэл Өргөө" ХХК-ийн цамхагт краныг 10 дугаар сарын 9-13-ны өдрийн хооронд дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Газар зохион байгуулалтын албатай хамтран буулгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангууллаа.
Краныг буулгах ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Машин механизм ХХК гүйцэтгэсэн. Тус кран удаан хугацаагаар зогсож зэврэлт ихтэй байсан тул буулгах технологийн дагуу буулгах боломжгүй болж, бүх эд ангийг хэсэгчлэн буулгаж, Баянзүрх дүүрэг дэх Нийслэлийн журмын хашаанд хүлээлгэн өглөө гэж НМХГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
ы өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр /Цагаан-Үүр сум/ голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл