- Сэтгүүлч
- 2022/10/17
- 541
Манлайлагчид мод тарилаа
Үндэсний мод тарих өдрүүд үргэлжилж, өнгөрсөн бямба гаригт Эрдэнэт үйлдвэрийн манлайлагч залуус үйлдвэрийн бүсэд мод тарилаа. Тэд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй хүний хөгжлийн “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн оролцогчид юм.
Хоёр дахь жилдээ ахисан түвшинд хэрэгжиж буй тус хөтөлбөрийн 100 оролцогч 10 багт хуваагдан, сургалт хөгжлийн үйл ажиллагааг санаачлан, ээлж ээлжээр зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн “LEAD4EMC” багийнхан “Хог биш мод тарья” уриан дор “Манлайлагч-300” ногоон төгөл бий болгохоор уриалж, хамтдаа гурван зуун ширхэг мод тарилаа.
Тэдний тарьсан мод үйлдвэрийн “Ногоон төгөл”-ийг тэлж, нэг шугуй болон ургана, гэж тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Т.Атарбаяр ярилаа. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрт оролцогчид нөлөөллийн аяныг өнгөрсөн 5 сараас эхлүүлж, “Эрүүл амьдралын хэв маяг- Амьдралын зөв хандлага” сэдэвт уулын алхалт, дугуйн аялал болон “Санхүүгийн зөв зохистой хэрэглээ”, “Харилцаа бол амжилтын үндэс” сэтгэлзүйн сургалтыг санаачлан, тасралтгүй зохион байгуулж байна. Цаашдаа олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл