- Сэтгүүлч
- 2022/10/18
- 567
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний бүрэлдэхүүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги химийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах төсөл хэрэгжиж эхэллээ. Одоогийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан бөгөөд зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийгдэж байна.
Мөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг байгаль орчинд хор нөлөөгүй технологиор үйлдвэрлэх Металлурги химийн үйлдвэр барьснаар зэс авалт дээшлэх, үйлдвэрлэлийн хувьд ашигт малтмалын нөөц баялгийг бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Түүнчлэн Металлурги химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын Шинжианы өнгөт төмөрлөгийн аж үйлдвэрийн Зэс ба никелийн металлургийн Xinxin Metals компанийн үйлдвэрлэлийн бүсэд явуулж байна. Харин эрчим хүчний эх үүсвэр болон элементийн хүхэр үйлдвэрлэх туршилтын ажил тулгамдаж буйг мэргэжилтнүүд онцлов.

Санал болгох
-
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
-
Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа и...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл