Монгол Улсын Засгийн газраас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буулгахаар шийдвэрлэжээ. Тус байгууллагыг татан буулгаснаар 800 орчим хүн яамдад хуваарилагдаж, 300 хүнийг цомхотгохоор болж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг шалгалтыг салбарын яамдад хариуцуулна. Салбарын яамдаар дамжуулаад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргээс бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана.

Энэ хүрээнд 300 орчим орон тоо хэмнэнэ.

Уг байгууллага байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 алба хаагчтай үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 байцаагч хяналтын үйл ажиллагаа явуулж буй нь ил болсон.

Төр давхардсан хяналтаар хүндрэл учруулж байна хэмээн иргэдээс гомдол ирдэг. Үүний шалтгааныг бид олж харсан. Санхүүгийн зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байна. Энэ нь олон нийтэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна. Энэ нь яам, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих юм” хэмээн мэдээллээ..

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа