- Сэтгүүлч
- 2022/10/24
- 321
Эрдэнэт үйлдвэр өргөтгөл шинэчлэлийн үр дүнд зардлаа 40 сая ам.доллароор бууруулна
Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл-бүтээн байгуулалтад болон насжилт өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, зардал бууруулах чиглэлд эрчимтэй хөрөнгө оруулалт хийж үр дүнд хүрсээр байна.
Тухайлбал, цэвэр ус дамжуулах 3-р шугам барих, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 4-р шугамын бүтээн байгуулалт, хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл шинэчлэл бүрэн дуусаж, Улсын комисс хүлээж аван ажиллаж байна. Одоо Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, Баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх технологи, Химийн төв лаборатори, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл үе шаттай, амжилттай хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэр ийнхүү өргөтгөл шинэчлэл хийснээр хүдэр олборлолтын өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өртгийг 10 хүртэл хувиар бууруулах юм.
Түүнчлэн, 2024 он гэхэд жилийн нийт зардлаа 40 сая ам.доллароор бууруулахаар тооцон төлөвлөж байна. 2017 онд үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 78 хувь нь насжилт өндөр, элэгдсэн, шинэчлэх шаардлагатай байсныг 50 хувь хүртэл бууруулж, найдварт ажиллагааны коэффициентыг өсгөж чаджээ.

Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл