Өмнөговь аймгийн 15 сумын 58 багт 6108 малчин өрхөд 3,0 сая толгой мал хаваржиж байна. Нийт нутгийн 40 хувь нь нь өвстэй, 40 хувь нь дунд зэрэг, 20 нь тааруу, аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар 2 удаа бага зэргийн цас орж шуурсан, уулаараа бага зэргийн цасан бүрхүүлтэй.
Мал төллөлт:
Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 3 сарын 18-ны байдлаар 5,6 хувь нь буюу 65 963 хээлтэгч төллөсөн үүнээс: /3052 ингэ, 91 гүү, 223 үнээ, 30795 эм хонь, 31802 эм ямаа/ төллөж, Гарсан төл 99,9 хувьтай бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол нийт 878 үүнээс үхэр 3, адуу 17, хонь 170, ямаа 688 байна.
Өвс, тэжээлийн нөөц:
Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон.
Одоо аймгийн нөөцөд 70,7 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй, нэг уут нь 27,000 төгрөг. Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр өвөл орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирсэн өвөлжөөд хаваржсан одоо буцах хөдөлгөөн эхэлж байна.
Сэтгэгдэл