“ Төрийн тавиул”-1
Сэтгүүлч В.Сарантуяа
Монгол төрийн босоо хийморь гундуу байна. Сүүлийн жилүүдэд засаглаж яваа МАН-ынхан угшилтай хэсэг залуус төрийн өндөр сэнтийд сууснаар түмэн олны амьдрал өдрөөс өдөртуруудан доройтож буйг бид бүхэн харж байна.
Хөрсөн дээр ийм байгааг харсаар, мэдсээр байгаа ч бүгд яагаад хүлцэнгүйд “хүлэгдчихэв” ээ. Гараад хар, агаарын бохирдол дээд цэгтээ хүрч хүүхэд нялхас ханиад гэх мөнхийн зүүдэлтэй болчихлоо. Тэд байнгын антибиотикийн хэрэглээтэй болчихсон. Эдгэдэггүй ханиад эцэг эхчүүд нь хүлээн зөвшөөрчихсөн. Цаашлаад хотын түгжрэл хяналтаа алдчихсан. Ажил сургууль цэцэрлэгтээ хүрэхийн тулд өглөө босоод бөөн стресс. Хаа сайгүй замбараагүй байдал цадигаа алдчихсан. Бүх салбарт хөл толгой нь олдохоо больчихсон. Энэний хүн, тэрний хүн гэх ялгаатай. Энэ улс эх орны төлөө санаа чилээж байгаа хэн байгаа нь мэдэгдэхээ больчихсон. Эцсийн бүлэгт энэ бүхэнд хэн буруутай вэ. Хариулт энгийн энэ бол иргэдийн сонголтын үр дүн.
Нэг намын засаглалыг өөгшүүлдэг, хэдхэн төгрөгөөр саналаа худалддаг увайгүй байдлын золиосыг иргэд өөрсдөө эргүүлж төлж байгаа нь энэ.
“ Шударга таван гар” гэж өөрсдийгөө өргөмжилж нөлөө бүхий улстөрчдийн суганд хавчуулагдсан нөхөд өнөөдөр төрийн толгойд гарчихсан. Тэдэнд үйлчлэх хууль ч гэж алга. Тэд өнөөдөр бүгд төрийн өндөр албан тушаалтнууд болсон. Хөхөө өвлийн хүйтэн салхи татуулаад төрийн ордонд шударгын дүрд тоглож явсан залуус өнөөдөр хэн болов.
Т.Аюурсайхан
Анх улс төрийн гараагаа Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах гэх “фонтой-гоор ”овоглогдож орж ирсэн нөхөр. Тэрбээр төрийн ажлыг тасралтгүй хийсэн хэдий ч өнөөдөр юу хийж бүтээсэн гэдэг нь тун ч бүрхэг.
2006-2009 онд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008 -2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын байгаль орчин, тохижилт үйлдвэрлэл үйлчилгээний хорооны дарга, 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга гээд төрийн шат шатны байгууллагад ажилласан байдаг. Сүүлийн үед улс төрийн хашаа хороо түшсэнээр орлого нь улам нэмэгдэж, албан тушаал нь гэрлийн хурдаар өсч нэгэн.
Хороон даргын имиж бүрдүүлж явдаг энэ хүн саяхан Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайдаар томилогдов. Ерөнхийлөгч түүнийг хүлээж авахдаа шинэ сайдад “ халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэхийг даалгав. Харин Т.Аюурсайхан сайдын шинэ багийнхан 904 мянган ажилгүй иргэнийг ажилтай орлоготой болгох том зорилт тавьж “попров”.
Хөдөлмөрлөж үзээгүй Хөдөлмөрийн яамны сайд энэ попролт, худал амлалтаа зогсоо. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хэчнээн иргэн ажилгүй байгаа, ажиллалаа гэхэд хэчнээн төгрөгийн цалин хөлс авч байгаа гэдгийг өөрөө мэдэж байгаа юм уу.
Өнөө муу хэдэн “улны” айлуудынхаа амьжиргааг зогсоох ямар ч төлөвлөгөө, стратеги байхгүй зүйл ярьж иргэдийн толгойг эргүүлэхээ болих хэрэгтэй. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий шүү. Сайдаа.
Т.Аюурсайхан та, УИХын гишүүнээр сонгогдож ажиллахдаа дүүрэгтээ ямар ажил хийсэн бэ. Миний мэдэхийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг алгаа дэлгэсэн турк хүнийхөшөө бий. Энэ хөшөөг бариулахдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хийж байсан санагдана. Дараа нь Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдон ажилласан. Ямар ажил хийв. Ямар тайлан тэнцэлхийж иргэдийнхээ төлөө дуугарав.
Монголын төр өөр шиг чинь “ Төрийн тавиул”-аар дүүрчихээд байгаа учраас өнөөдрийн бидний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтол, өндөр сэнтийд шат алгасалгүй гүйж яваа нь эн тэнцүү байна шүү.
Төрийн нэрийг барьдаг, намынхаа удирдлагад бол бөхийдөг, иргэдэд ээлгүй, энэ засгийн бүхий л албан тушаалд ичгүүр сонжуургүй сууж яваа Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах Т.Аюурсайхан та албан тушаалынхаа төлөөсийг ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж өгч тус болно уу.
Сэтгэгдэл