“Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо
Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, салбаруудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим багц хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийг бэхжүүлэх зорилго бүхий “Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар /2022.11.05/ зохион байгууллаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал арга хэмжээг нээж танилцуулсан илтгэлдээ: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол онцлог бол салбар дундын уялдааг хангах, мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүрт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Миний хувьд цахим хөгжлийн асуудлыг эрхэлсэн хүнд суртлын эсрэг сайд гэж өөрийгөө ойлгож байгаа. Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоо хамгийн чухал. Цахим шилжилтийг дэмжсэн багц хуулиуд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
-Дүрэм, журмын саад тээгийг арилгах
-Салбаруудын цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх
-Систем, дэд бүтцээ харилцан уялдаатайгаар хөгжүүлэх
-Үндэсний клауд дэд бүтцийг бий болгох
-Төрийн байгууллагуудын ERP ашиглалтыг сайжруулах, албан бичиг солилцооны дундын систем нэвтрүүлэх
-Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлж, менежментийн шинэчлэл хийх
-Төрийн албанд мэдээллийн технологийн чиглэлийн чадварлаг хүний нөөц, тогтвортой ажиллах боломжийг бий болгох
-Ухаалаг аймаг, хотын стандартыг нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, үйл ажиллагааны процессын шинэчлэл нэн чухлыг онцолсон юм.
Сэтгэгдэл