УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.11.08/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Хууль зүйн байнгын хороо |
· Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
11.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
11.30 |
“Их засаг” |
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2021 оны 05, 06 дугаар тогтоолын хүрээнд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
5 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
14.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Сэтгэгдэл